Бидний тухай

Манай компани нь 2003 онд байгуулагдан Австрали, Тайвань, ОХУ, АНУ, Герман, Чех, Унгар, Хятад зэрэг орнуудын ижил төрлийн мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж тэдгээрийн гэрээт диллер, борлуулагчийн үүрэг гүйцэтгэж, өндөр хөгжилтэй орнуудын сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэн ажиллаж байна. Манай үйл ажиллагааны үндсэн чиглэл:

  • Хот дүүрэг аймгийн төвүүдэд шилэн кабель болон радио холболт бүхий сүлжээгээр IP, аналоги камерийн нэгдсэн сүлжээ, тэдгээрийн хяналтын нэгдсэн сүлжээ, хяналтын төв байгууламжийн угсралт суурилуулалт, сервис үйлчилгээ
  • Нэг дэлгэц дээр 1024 хүртэлх аналоги, IP теле-камерийн хяналт хийх иж бүрэн системийн нийлүүлэлт, суурилуулалт, сервисийн үйлчилгээ
  • Эрэн сурвалжлагдаж байгаа хүний нүүр ба алдагдсан автомашины улсын дугаарыг харьцуулан таниулах системийн нийлүүлэлт, суурилуулалт, сервисийн үйлчилгээ
  • Галын ба хулгайн дохиолол, 1000 хүртэлх обьектын дохиололын системийг нэгтгэн хянах төв пульт, хөдөлгөөн хөдөлгөөн мэдрэн зураг авч GSM-ийн сүлжээгээр өнгөт зураг дамжуулах хөдөлгөөн мэдрэгч ,камерийн хосолсон сүлжээний нийлүүлэлт, суурилуулалт, сервисийн үйлчилгээ
  • WAN интернет, LAN компьютерийн дотоод сүлжээний зохион байгуулалт, шийдэл, угсралт, сервисийн үйлчилгээ
  • Цаг бүртгэл, цахилгаан цоожны систем / RFID карт, хурууны хээгээр бүртгэх/
  • Интернет ба GSM, GPRS системээр хөдөлгөөнт обьектын байршил тогтоох систем болон дохиоллын ба цахилгаан хэрэгслийг ажиллуулах мэдээлэл дамжуулах системийн нийлүүлэлт, суурилуулалт, сервисийн үйлчилгээ
  • Мэдээллийн аюулгүй байдлыг хангах техник, төхөөрөмжийн нийлүүлэлт, суурилуулалт, сервисийн үйлчилгээ, зөвлөгөө
  • Цагдаагийн ба Хамгаалалтын байгууллагуудын нэг бүрийн тусгай хэрэгслийн нийлүүлэлт, суурилуулалт, сервисийн үйлчилгээ
  • Гэрээт харуул хамгаалалтын цогц үйлчилгээ
  • Цахилгаан, сантехник, дулаан, цэвэр бохир усны инженерийн байгууламжийн тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, суурилуулалт, ашиглалт, сервисийн үйлчилгээ
  • Хувь хүн байгууллагын хамгаалалтын тусгай техник, тоног төхөөрөмж, хувцасны төрөлжсөн худалдаа / security shop / зэрэг салбар, чиглэлүүдээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Манай компани нь АНУ-ын “ARECONT VISION” компанийн 1.3-20 мегапикселийн 45-360 градусын IP хяналтын камер, “ INSCAPE DATA” “ALCON” компанийн 1-100 км ба түүнээс дээш дуу дүрс болон тоон өгөгдөл утасгүй дамжуулах бүрэн шийдэл, “GEOVISION” компанийн NVR, DVR, IP камер, хяналтын сервер, программ хангамж, “ORING” компанийн industrial Gegaswitch сүлжээний төхөөрөмж, “FACE TEK” компанийн хүний нүүрийг зургаар харьцуулан таниулах програм хангамж, “APN HUNGARY” компанийн автомашины улсын дугаар харьцуулан таниулах программ хангамж, Чех улсынJABLOTRON INC компанийн галын ба хулгайн дохиолол, цахилгаан төхөөрөмжийн автомат удирдлага хяналтын иж бүрэн систем зэрэг шинэ дэвшилтэт технологи бүхий бүтээгдэхүүнийг Монгол улсынхаа зах зээлд нэвтрүүлэн худалдаалах, угсарч суурилуулах, сервис үйлчилгээ хийх зэрэг албан ёсны онцгой эрхт борлуулагчаар ажиллаж байна.

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан