• Ерөнхийдөө хяналтын систем нь DVR бичигч, камер зэрэг олон төхөөрөмжөөс бүрддэг ба таны хаана суурилуулахаас шалтгаалж, суурилуулалт, камерын сонголт зэрэгт өөрчлөлт орно.Тиймээс бид таныг эхлээд хаана суурилуулах яг юуны хяналтанд ашиглах гэж буй зэргээ бидэнд тодорхой хэлж зөвлөгөө авахыг зөвлөж байна.
  • Камерын хяналтын системийн хамгийн чухал хэсэг нь HD SDI камер, уламжлалт Аналог камер, мөн өөр дээрээ сүлжээний холбоостой IP камер зэрэг юм. Уламжлалт аналог камер нь 720x480 нягтралтай, HD SDI камер нь 1280x1024 болон 1920x1080 гэсэн нягтралуудыг үзүүлэнэ. Холболтыг хоёр төрлийн кабелын тусламжтай суурилуулах бол, IP камер зөвхөн сүлжээний кабелын тусламжтайгаар суурилуулагдах юм.
  • Сүүлийн үед энэхүү асуудал нь CCTV камерын хувьд хурцаар тавигдаж буй юм. 720x486 гэсэн SD нягтралаас HD рүү шилжих үед системийг бүхлээр нь өөрчлөх учиртай болдог тул энэ нь үнэхээр хүндрэл учруулж байлаа. SD нягтрал нь зах зээлийн шаардлагыг төдийлөн хангахгүй байлаа. HD телевизийн үүсэлтэй зэрэгцэн CCTV-г HD гаралтаар боломжийн үнэтэйгээр зах зээлд нийлүүлэх эрэлт ихсэж байв. Тиймээс удалгүй HD-SDI камерыг бүтээж зах зээлд нийлүүлж эхэлсэн.
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан